Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ИТХ

Сумын танилцуулга


нийт 1

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын танилцуулга

2023-10-13 288
Засагтхан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны нутаг, өдгөө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум нь 1931 онд байгуулагдсан. Одоогийн Цэцэрлэг сум хойгуураа Тува улстай 110, зүүн болон урд талаараа Цагаан уул сумтай 191, Завхан аймгийн Тосонцэнгэл сумтай 64, баруун талаараа мөн аймгийн Тэлмэн, Нөмрөг сумтай 76, Баянхайрхан сумтай 37 Асгат, баянтэс сумтай 34 км тус тус хиллэнэ. Улаанбаатар хотоос 880, Мөрөн хотоос 209км алс оршино. Тус сумын газар нутаг дэвсгэр 745,2 квт.км, Далайн түвшингээс дээш 1800 метр өргөгдсөн эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улирлын 180 хоног нь цасан бүрхүүлтэй байдаг. Засаг захиргааны Дэлгэрхаан, Зуун мод, Ренчинжугнай, Уранхайрхан, Халбан, Жаргалант, Бүрхээр гэсэн 7 багтай 5000-аад хүн амтай төрийн үйлчилгээний бүх байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд ажиллаж байна. Малын тоо толгойгоор эхний 5 суманд багтаж байнсан, 1966 онд"" Буман хонины"" 1996 онд 2 түмэн адууны баярыг хийж малын буяныг дээдэлсэн. Мөн тус сумаас олон Эрдэмтэн мэргэд төр засгийн алдартанууд, Гавъяатууд, Улсын аварга малчид, алдартай бөхчүүд, алдарт уяач нар төрөн гарсан. Байгалийн үзэсгэлэнт Ямаат, Ренчинжугнай нуур, Ус хийсдэгийн хүрхрээ зэрэг олон газартай, түүх дурсгалын ноёны шарил, хадны сүг зураг хүн чулуу, түүх домогт хул азарга, мухар галуут зэрэг олон газартай, ой хээр тайгад амьдардаг ан амьтан болон жигүүртэн шувууд элбэгтэй. Ямаат, Дошинт, Барчин, зэрэг дотрын элдэв өвчин, үе мөч ядаргаа зэргийг анагаах рашаан устай, Шавар, Тэсийн гол зэрэг том жижиг 130 гаруй гол, Ренчинжугнай зэрэг 26 нуур, 30аад булаг шандтай. Аньс, нэрс олон төрлийн жимс, 500 гаруй төрлийн эмийн ургамал ургадаг, нүүрс хүрмэн чулуу, зос, шохой, жонш, төмөр алт зэрэг ашигт малтмалын нөөцтөй, шороон болон мөсөн хужир элбэгтэй сум юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%